Wind chill: Жавартай өвөл, мөстэй өвөл, цана чаргаар гулгадаг өвөл.

Bulgantamir 'Bibby' Purev
3 min readJan 30, 2019

--

Гадаа -15 градус гэсэн мөртлөө хасах хорин хэдэн градус мэт байхад хулхидуулсан юм шиг санагдаж байсан үе байдаг л биз дээ? Энэ үзэгдлийг цаг уурчид wind chill effect гэж нэрлэдэг. Ойрын өдрүүдэд АНУ-ын Midwest мужуудад polar vortex гэж цаг уурын үзэгдэл болж улмаар extreme cold буюу эрс хүйтрэлт болж байгаа нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон олон нийтийн сүлжээнд ихээр тараагдаж байна.

Яг одоо л гэхэд миний хуучин амьдарч байсан Чикаго хотод цельсийн -28 градус (-19F) болж байна. Харийн windchill-тэйгээр -44◦С (-47F) болж байгаа нь сүүлийн 20 гаруй жилд болж байгаагүйгээр хүйтэрч байгаа юм.

Энэ мэдээний нэг авууштай зүйл нь юу вэ гэхээр АНУ-ын цаг уурчид wind chill effect-ийг олон нийтэд цаг агаарыг танилцуулахдаа өргөн хэрэглэдэг нь манайх шиг өвөл нь хүйтэн болдог оронд хэрэглэх нь зүйтэй гэж бодсонд юм.

За тэгэхээр wind chill effect гэж яг юу юм бэ? Юунаас болоод -15◦ гэж заачихаад байхад -25◦ шиг хүйтэн байдаг юм бэ?
National Weather Service-ийн тодорхойлж байгаагаар wind chill гэдэг нь хүн болон амьтад гадаа хэр хүйтэн байгааг биеэр мэдрэхийг хэлнэ. Өөрөөр хэлбэл хүний арьсанд мэдрэгдэх температур, термотерт заах температур өөр өөр байж болно гэсэн үг юм. Яагаад гэвэл гадаа хүйтэн, салхитай үед биеийн ил гарсан арьс тодорхой хэмжээгээр дулаан алдсанаар илүү хүйтнийг мэдэрдэг. Үүнийг л wind chill гээд байгаа юм. Илүү салхитай, илүү хүйтэн байх юм бол wind chill ихтэй байна. Мөн дээр дурьдсан -15 мөртлөө -25 юм шиг хүйтэн байна гэдэг нь wind chill байгаатай холбоотой юм.

Монгол хэлэнд wind chill-ийг хэрхэн орчуулах талаар хайгаад олоогүй болохоор “жавар” гэж буулгавал таарах болов уу гэж бодож байна. Монгол хэлний их тайлбар толь дээр жаврыг:
1. Жихүүн хүйтэн уур амьсгал
2. Салхи хэмээн тодорхойлсон нь миний яриад байгаа wind chill маань мөн байгаа даа гэсэн сэтгэгдэл төрүүлж байна. Монголчууд бид ч “Гадаа ёстой жавартай, хүйтэн байнаа.” гэж ярьдаг.

Тэгэхээр цаг агаарын мэдээнд хулхидуулахгүйн тулд wind chill буюу минийхээр жавартайг гар утасны цаг агаарын апп-аасаа харах боломжтой. iPhone-тай бол weather app руу орох тухайн үеийн цаг агаарыг харуулдаг. Харин доошоо гүйлгэх юм бол “feels like” гээд нөгөө wind chill-тэйгээр цаг агаар хэрхэн хүйтэн байгааг харуулсан байдаг.

Дээрх жишээн дээр тухайн үеийн температур болон wind chill хоёрын ялгаа нь 16 градус байгаа нь ямар их зөрүүтэйг хэлж байгаагаас гадна энэхүү зөрүүг тооцоолоогүй болон тохирох дулаан хувцас өмсөөгүйгээс болоод биеийн аль нэг хэсгийг хөлдөөх (frostbite), биеийн дулааныг бүр мөсөн алдах (hypothermia) бүүр улмаар амь насаа алдах эрсдэл бий гэдгийг энэхүү нийтлэлээрээ хэлэхийг зорьсон юмаа.

Эцэст нь гэхэд хүний арьсанд мэдрэгдэх хүйтэн болон термометрт хэмжигдэх хүйтэн хоёр хэр зэрэг салхитай болон хүйтэн байгаа эсэхээс шалтгаалан зөрүүтэй байж болдог. Үүнийг wind chill гэж нэрлээд байгаа. Мөн жавар ч гэж орчуулж болно. Нөгөөтэйгүүр wind chill нь хүний болон амьтдын амь насанад эрсдэл учрал болохуйц үзэгдэл тул хэвлэл мэдээллийн хэрэгсэл үүнийг олон нийтэд температурын хамт мэдээллэдэг байх нь хүйтэнд хөлдөх эрсдлийг бууруулах давуутай хэмээн үзэж байна.

Энэ талаар илүү ихийг Англи хэл дээр уншихыг хүсвэл CNN-ийн Yes, wind chill is a real threat. It can and will harm you. нийтлэлийг уншаарай.

--

--

Bulgantamir 'Bibby' Purev
Bulgantamir 'Bibby' Purev

Written by Bulgantamir 'Bibby' Purev

The Bibby Times: Шинэ содон трендээс авахуулаад уламжлалт сонгодог зүйлсийн талаар сонирхолтойгоор, өгөөжтэйгээр өгүүлсэн нийтлэлүүд.

No responses yet