Классик хөгжим рүү аажмаар уусахуй: Миний төгөлдөр хууранд дуртай болсон түүх

Bulgantamir 'Bibby' Purev
3 min readJun 3, 2017

--

Ямар нэгэн юм бичихэд шалтгаан их чухал юм шиг байгаа юм. Яг л дэлхийн хэддүгээр ч билээ дайн хийхэд бүх нөхцөл нь бүрдсэн байсан ганцхан шалтгаан л дутуу байсан гэж миний арван жилийн хөдөлмөрийн багшийн хэлсэн шиг. Аа нөгөө талаас зөвхөн тухайн зүйлд зориулсан шалтгаан гараад ирэхээр нөгөө хийж буй зүйл нь ч гэсэн сэтгэлээс нь урсан гардаг. Саяхан их сургуулийн нэгэн багш минь нэг үгийг нилээдгүй олон хэлсэн болохоор цээжлээд авчихжээ: “Уурлаж бичсэн, дурлаж бичсэн, шахаанд орж бичсэн зүйлүүдээс их гоё юм гардаг яагаад гэвэл хүний эмоци гаргаж бичсэн зүйлүүд тархи арай өөрөөр ажилладаг болохоор.” Тэгэхээр энэ үг үнэн юм шиг ээ (Гэхдээ сургуулийн эссенүүд үл хамаарна хэхэ) Одоо бодоод байхад миний их эмоцийг хүргэж бичсэн блог бичвэрүүд маань их гоё болсон санагддаг. Гэхдээ миний түвшинд шүү. Сэтгэлийг хөндөж байгаа зүйлээ бичихээрээ сэтгэлээсээ бичдэг гэсэн санаа шүү дээ.

Тэгэхээр миний бичих гэж байгаа бичвэр зөвхөн шалтгаан хэрэгтэй гэдгийг хоолны хорлого авчихаад хэвтэж байхдаа 2017 оны British Got Talent шоуг youtube-ээр үзэж байгаад төгөлдөр хуурын үзүүлбэрээр орж буй Tokio Myers гэх залуугийн төгөлдөр хуур тоглохыг сонсоод тархин дотроо гэрлийн ламп асна гэдэг шиг болсон доо. Яасан бэ гэж үү? Би гэнэт сүүлийн хэдэн жилд төгөлдөр хууранд их дуртай болчихсон байснаа мэдэрсэн. Ингээд хэдэн цуврал жиргээ бичсэнийг доор харуулъя!

Бодоод байхад The Twilight Saga үздэг байхдаа 2-р анги болох New Moon-д их дуртай байсан болохоороо soundtrack-уудийг нь ч гэсэн их сонсож эхэлсэн. Энэ цомог дотор нэгэн төгөлдөр хуурын ая байсан нь одоо намайг төгөлдөр хууранд дуртай болгосон буруутан. Энэ бол Alexandre Desplat-ийн The Meadow хэмээх бүтээл. Яг үнэндээ энийг сонсоод нөгөө хүмүүсийн хөгжимнөөс тайтгарал авна гэдгийг чинь мэдэрсэн гэх үү дээ. Сүүлд нэг төгөлдөр хуур гадарладаг/тоглодог Солонгос найзаасаа асуусан чинь миний их дуртай болоод байгаа ая нь New Age гэдэг урсгал ч гэх үү стиль юм гэж надад айлтгасан.

Гэхдээ би төгөлдөр хуурын аяыг нээх байнга сонсоод байдаггүй л дээ. Их стрессдсэн ч юм уу их төвлөрөх хэрэгтэй үедээ Spotify-аа асааж байгаад Browse > Genres & Mood> Peaceful Piano гэдгийг сонгож байгаад сонсоно шүү дээ. Их гоё байдаг юм. Өөр зөндөө олон playlist spotify болон youtube дээр байдаг. Аа бас нэг хэсэг хит дуунуудыг их гоёор cover хийдэг The Piano Guys-ыг их сонсдог байсан.
Энэ хоёрын тоглосон хамгийн гоё нь бол энэ доор байгаа ковер.

Сүүлд төгөлдөр хууртай ямар аянд дуртай болсон бэ гэж үү?
Сүүлд “Ла Ла Ланд”-ын “Сity of Stars” гэдэг саундтрак-д дурласан. Бас youtube дээр байдаг бусад уран бүтээлчдийн La La Land-ийн soundtrack-уудаар хийсэн medley-г их сонссон доо.

Ингээд бодоод байхад хөгшин хүмүүс классик хөгжмийн урсгал руу ордогт нь гайхаад хэрэггүй ч юм шиг. Нас ахих тусам би ч гэсэн энэ чиглэл рүү өөрөө аажмаар яваад байгаа ч юм шиг. Их сонин шүү. Би хэдэн жилийн өмнө Классик Хөгжимд дуртай болсноо “Жазз хөгжмийн урсгалруу орохуй болон Louis Armstong” хэмээх блог бичвэрээр зарлаж байсан бол өнөөдөр гэнэт би өөрийгөө төгөлдөр хуурны аялгуунд дуртай болсноо энд зарлаж байх гэж. Классик хөгжим аргагүй агуу юм даа гэж хэлье даа!

--

--

Bulgantamir 'Bibby' Purev
Bulgantamir 'Bibby' Purev

Written by Bulgantamir 'Bibby' Purev

The Bibby Times: Шинэ содон трендээс авахуулаад уламжлалт сонгодог зүйлсийн талаар сонирхолтойгоор, өгөөжтэйгээр өгүүлсэн нийтлэлүүд.

No responses yet